Ж.Сүхбаатар: Гэр хорооллын иргэд эмийн сан хайж, хотын төвд түгжрэл үүсгэж байна

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар гэр хороололд эмийн сан бага учраас иргэд эмийн сан хайж хотын төв рүү их явдаг нь түгжрэл үүсэх нэг нөхцөл болдог гэсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна. 

Өнөөдөр зохион байгуулагдсан Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар: 

-Түгжрэлтэй чинь бүх л юм уялдах юм. Түгжрэл л гээд байгаа болохоос биш яг тусдаа салбар байхгүй. Жишээлбэл, эмийн сангийн дата дээр харагдаж байгаа зүйл нь, гэр хороололд эмийн сан маш бага. Манай орон сууцны хорооллууд дунд булан эргээд байдаг. Тэрийгээ бодож хаана эмийн сан байна тийшээ явдаг гэж харагдаж байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.