БИЧЛЭГ: ОХУ-д террорист ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан украйн иргэнийг саатуулжээ
ОХУ-ын Брянск мужийн тээвэр, логистикийн терминалд хорлон сүйтгэх, террорист ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан Украины тусгай албаны алба хаагчийг таслан зогсоосон гэж Оросын Холбооны аюулгүй байдлын алба мэдэгджээ.
Тодруулбал, Украины Аюулгүй байдлын албаны даалгавраар Киевээс Эстони улсаар дамжин, Оросын хилийн бүс нутгуудын аль нэгээр нэвтэрсэн украйн иргэнийг цогц эрэн сурвалжлах арга хэмжээний үр дүнд амжилттай саатуулсан аж. Түүнчлэн, тэрээр Украины тусгай албанаас бэлтгэсэн тэсрэх бөмбөг бүхий эд ангиудыг тээвэрлэж явсныг мөрдөн байцаах албаныхан хураан авсан байна.
1967 онд төрсөн энэхүү сэжигтний эсрэг ОХУ-ын Эрүүгийн хуулийн "Террорист үйлдэлд бэлтгэх", "Зохион байгуулалттай бүлэглэлийн хүрээнд тэсрэх бодис, холбогдох эд ангийг хууль бусаар олж авах, шилжүүлэх, худалдах, хадгалах, тээвэрлэх, биедээ авч явах" зэрэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэжээ.
Эх сурвалж: ЦОС ФСБ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.