Хуш модонд механик гэмтэл учруулсан 15 ААН-ийг хуулийн байгууллагад шилжүүлнэ

Самар бэлтгэх, ашиглах зөвшөөрөл авч ажиллахдаа хуш модонд механик гэмтэл учруулсан 15 аж ахуйн нэгжийг ирэх долоо хоногт хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. 

Мөн зориулалт өөрчлөн Цэнхэр суманд 62.4тн, Ихтамир суманд 50.5тн, Тариат суманд 64.7тн хуш модны самрыг бэлтгэж ашиглуулсан албан тушаалтнуудад хариуцлагын арга хэмжээг авч хуулийн байгууллагад шилжүүлэхээр болжээ.

314491047 524328152598610 898326501584910756 n

314770172 513406780498076 1999863315515110827 n

315351974 2279940452156970 8815154863371825033 n

Тухайн байгууллагууд нь:

-Хуш модны самрыг өөрсдийн ажилчдаар түүж бэлтгүүлээгүй,
-Хуш модны самрыг түүж бэлтгэхдээ байгаль орчинд халгүй арга технологийг ашиглаагүйн улмаас хуш модонд механик гэмтэл учруулсан
-Байгаль орчныг доройтуулсан /хог хаягдал үлдээх/
-Нөөцийг бэлтгэж ашигласан талбайг актаар хүлээн авч дүгнээгүй зэрэг зөрчлүүд гаргажээ.

Архангай аймгийн Цэнхэр, Ихтамир, Тариат сумдад хуш модны самар түүж бэлтгэх, ашиглалтад тавих хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Экологийн цагдаагийн алба, Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ, ШУА-ын Газарзүй геоэкологийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн алба болон Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэж байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.