СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Амарбаясгалан: Ажлын хэсэг "Өргөө" амаржих газраас халагдсан болон ажиллаж байгаа хүн бүртэй уулзаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2022.11.09/ гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан.

Энэ үеэр "Өргөө" амаржих газрын асуудал ямар шатандаа яваа талаар тодрууллаа. Тэрбээр,

-"Өргөө" амаржих газарт шалгалт нарийвчлан хийгдэж байна. Өмнө нь ажиллаж байгаад чөлөөлөгдсөн 130 гаруй хүн, одоо ажиллаж байгаа 400 гаруй хүнтэй нэгбүрчлэн уулзаж байна. Ажлын хэсгийн дүн эцэслэн гарвал хэвлэлээр дамжуулан олон нийтэд танилцуулна. 

Нийгэмд цацагдаж байгаа мэдээллийн бодитой эх сурвалжийг маш сайн тодорхойлох ёстой. Алдаа дутагдал гаргасан албан хаагчид хариуцлагаа хүлээх ёстой. Тус амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг, түүний талыг баримталж мэдээлэл өгсөн хэсэг байна. Эсрэг мэдээллээр хангаж байгаа үйлдвэрчний эвлэлийн байгууллага ч бий. Гал унтраах хэлбэртэй байх ёсгүй. Бодит учир шалтгааныг тогтооно.

Мөн ЗГХЭГ-аас Эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Улс орон даяар биш санамсаргүй түүврийн аргаар шалгаж эхэлсэн. Санхүүгийн болон өдөр тутмын үйл ажиллагааг шалгана. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хоёр хүн болон одоогийн сайд нар эрүүл мэндийн салбарын хууль эрхзүйн орчны шинэчлэлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа. Олон нийтийн шүүмжлэлд өртөж буй алдаа дахиж гарахгүй байх нөхцөл бүрдэнэ гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.