Х.Нямбаатар, УИХ-ын дарга асан З.Энхболдод анхааруулав

Э.Одбаяр нарт хилийн хориг тавьсантай холбогдуулж, УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр "Л.Оюун-Эрдэнэ Харвард явах гэтэл гүтгэсэн хэргээсээ болж хилийн хоригтой байсан. Намайг санал тоолдог хар машины үйлдвэрлэгч компанид хувьцаа эзэмшдэг гэж гүтгэсэн нь тогтоогдоод ял авахад бэлэн болсон байсан. Уучлал гуйсныг нь хүлээн аваад гомдлоо татаж байсан" гэж жиргэсэн. Энэ бүхэнтэй холбоотой зүйлийг өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны дараа ярилаа. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

-Хууль бусаар нүүрс гаргадаг бүлэглэл байгаа нь тогтоогдож, ажлын хэсэг гаран шалгаж байна. Гэтэл өчигдөр "Страто" компанитай холбоотой хүн /З.Энхболд.Сур/ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та хүний эрх зөрчихгүй шүү" гэх утгатай зүйл бичсэн байна лээ. Нүүрсний гэх энэхүү хэрэгт олон хүн холбогдож, хэрэг нь удахгүй шүүх рүү шилжих гэж байна. Олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүс эхнээсээ Ерөнхий сайд руу дайрч байгаа. 

Мөн, Ардчилсан намын дотоод асуудал даамжрахын хэрээг нэр дэвшигчид болон горилогчид МАН-ын дарга, Ерөнхий сайд руу дайрч, хийгээгүй хэргийг нь хийсэн болгож байгаа. Өчигдрийн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох хэргийн агуулгыг гуйвуулж, сошиал баг хүртэл авч ажиллуулсан байсан гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.