УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жагсаал зохион байгуулна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Сүхбаатарын талбайд тэтгэвэрийг долоо бус таван жилээр тооцдог болгохыг шаардсан жагсаалыг энэ сарын 8-ны өдөр зохион байгуулна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

- УИХ-ын гишүүн М.Оюунчимэг НББХ-ны дарга байхдаа С.Чинзориг даргатай ажлын хэсэг огт байгуулагдаагүй байсныг өчигдөр мэдсэн. Тушаал огт гаргаагүй юм байна. Тиймээс эрх баригч нар 7 биш 5 жилээр тэтгэврээ тогтоолгодог болъё гэдэг хуулийг хэлэлцэх сонирхолгүй байгаа юм байна. Тиймээс арваннэгдүгээр сарын 08-нд 12.00 цагт төв талбайд уулзацгаая. Нэг их олуулаа ирээд хэрэггүй. Эхний 200-300 хүний автобусны мөнгө, халуун аарц өгнө гэлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.