У.Хүрэлсүх: Мэдээллийн технологийн компаниудыг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ай Си Ти групп” ХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Иргэд эрүүл мэнд, боловсрол үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлж, төлбөр тооцооны цахим үйлчилгээ, үндэсний хэмжээний дата төв, клауд системд тулгуурлан Үндэсний орон зайн мэдээллийн болон монгол хэл хөрвүүлгийн систем зэргийг хэрэглээнд нэвтрүүлснийг Ерөнхийлөгч сайшаав. 313381632 5751317331618441 2188983756167303470 n 1536x1023

Мөн технологийн дэвшлийг ашиглан монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж байгаа тус хамт олныг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

53 аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн “Ай Си Ти групп” ХК эрүүл мэнд, боловсрол, санхүүгийн салбарт 380 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд шууд болон шууд бусаар харилцагч, хэрэглэгчийн тоо нь давхардсан байдлаар 2.8 саяд хүрээд байна.

Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Лхамсүрэн, цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийн зэрэгцээ “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнд мэдээллийн технологийн дэвшил, шийдлийг нэвтрүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв. 313455388 503712018312962 1055905040271586475 n 1536x1023“Фибо Клауд” ХХК Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа холбооны хамгийн том оператор компаниудын нэг болох “Транстелеком” ХК-тай 1.5 сая ам. долларын гэрээ хийсэн байна.

Энэ нь  Монголын технологийн компани Төв Азид цахим бүтээгдэхүүнээ нийлүүлэх анхны гэрээ гэдгийг “Фибо Глобал” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар энэ үеэр танилцуулав. 313453950 638891867892045 2466475485920228841 nҮндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэж ажилласнаар 2027 онд цахим үндэстэн болох бүрэн боломжтой гэж үздэгээ “Ай Си Ти групп” ХК-ийн төлөөлөл илэрхийлэв.

Тус компанийн өнгөрсөн 10 жилд бүтээсэн системүүдийг эрүүл мэндийн салбарын 85, боловсролын салбарын 20, банкнаас бусад санхүүгийн салбарын 50 хувийн эцсийн хэрэглэгч, харилцагч хэрэглэдэг. 

2021 оноос хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт зориулсан технологийн шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна. 313455388 5726625624062709 6110877904738503944 n 1536x10231

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.