СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Шүүхээс нийтдээ 20 тэрбум 362 сая төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын шүүхийн 2022 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа:

-Анхан шатны шүүх 2022 оны 3-р улиралд эрүүгийн 10443, иргэний 40852, захиргааны 1465 хэрэг нийт 52760 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Үүнээс 20701 зөрчлийн хэрэг шийдвэрлэж, 12485 хүн, найман хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 19958 хүн хуулийн этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулжээ. Мөн 561 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1206 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 2243 хүний цагдан хорих хугацаа сунгасан байна.

Үүнээс улсын тэмдэгтийн хураамж 10 тэрбум 448 сая, торгох ялаар 9 тэрбум 251 сая төгрөгийг, зөрчлийн хэрэгт торгох шитгэлээр 1.1 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах 54 хэргээр буюу 18.2 хувиар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 1022 хэргээр буюу 29.9 хувиар, дээрэмдэх хэрэг 56 хэргээр буюу 49.6 хувиар тус тус өсжээ.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурчээ. Үүнд: хүүхдийн эсрэг гэмт хэрэг 4 хэргээр буюу 21.1 хувиар, хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг 18 хэргээр 5.7 хувиар, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 37.5 хувиар тус тус буурсан дүн гарчээ.

гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.