Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй машиныг өнөөдрөөс Улаанбаатар руу нэвтрүүлэхгүй

Нийслэлийн орох, гарах товчоод ирэх сарын 1-нээс цахим системд холбогдоход бэлэн болжээ.

Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугарын мэдээлснээр, товчоодыг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд цахимжуулах бэлтгэл ажил дуусжээ. Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд болгоно. Бүх терминалуудаар машин нэвтрэх боломжтой болно гэсэн үг аж.

Мөн Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болох юм байна.

e2a9u8 311165698 5614840281893035 66867840976160369 n x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.