БНСУ-ын албаныхан 52 хяналтын камерын бичлэгийг шалгаж байна

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итэвонд өнгөрөгч бямба гаргийн шөнө болсон ослын шалтгааныг тогтоохын тулд цагдаа нар гэрчийн мэдүүлэг авч, хяналтын камеруудын бичлэгт дүн шинжилгээ хийж байгааг албаныхан мэдээлжээ.

Тус улсын Үндэсний мөрдөн байцаах газрын дарга Нам Гу Жүн энэ талаар сэтгүүлчдэд "Бид 475 хүний ​​бүрэлдэхүүнтэй мөрдөн байцаах тусгай баг байгуулж, ослын нөхцөл байдлыг харсан гэрчүүдтэй ярилцан, камерын бичлэгт дүн шинжилгээ хийж байгаа" хэмээжээ.

байна. Тэд мөн олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдийг шалгаж байгаа гэжээ.

Тэгвэл одоогийн байдлаар аливаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх үйлдлийг олж илрээгүй гэж ноён Нам Гу Жүн хэлсэн юм. Харин ослын үеэр зарим хүн бусдыг түлхэж, үймээн самуун дэгдээсэн гэх мэдээллийн талаар түүнээс тодруулахад "Гэрчүүд өөр өөр мэдээлэл өгч байгаа тул бид нөхцөл байдлыг цаашид нягтлан шалгах шаардлагатай" гэж хариулсан байна.

itaewon missing people2

Эх сурвалж: Yonhap

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.