Хүүхдийн мөнгийг олгохдоо вакцинд хамруулсан, сургуульд сурдаг, эцэг эх нь ажил хийдэг зэрэг шалгуур тавих санал гаргажээ
Хүүхдийн мөнгийг цаашид хэрхэн олгох талаар ажлын хэсгийн түвшинд 2-3 хувилбар яригдсан гэж Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.
Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:
- Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2023 оны төсөвт 1.3 сая хүүхдийн 91 хувьд одоо өгч байгаа 100 мянган төгрөгийг олгоход 1.4 их наяд төгрөгийг суулгаж оруулж ирсэн.
2024 оны нэгдүгээр сарын нэгнээс хүүхдийн мөнгийг авах бол эцэг эхчүүдэд тодорхой хэмжээний шалгуур тавья гэсэн санал ажлын хэсгээс гарсан.
Тухайлбал хүүхдээ вакцинд хамруулсан байх, сургуульд сурдаг байх, эцэг эх нь ажил хийдэг зэрэг шалгуур тавих зэрэг санал гарсан ч эдгээр саналууд ажлын хэсгийн төвшинд дэмжигдээгүй. Харин Засгийн газраас өргөн барьсан саналаараа явахаар болсон.
Бид цаашдаа халамжийн бодлогыг нэг талд нь гаргах шаардлагатай гэж үзэж байна. Халамжид зарцуулсан зардал бүр эргээд эдийн засагтаа үр өгөөж болдог, энэ зохицуулалт гаргалгаа шийдлээ олох ёстой юм гэлээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.