Сүүлийн 24 цагт 58 хүнээс коронавирус илэрчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 58 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 26 нь нийслэлд, 32 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 985 060-д хүрчээ.
"КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар 2131 хүн нас бараад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.