БИЧЛЭГ: Амиа алдсан 153 хүний дунд 20 гадаадын иргэн байжээ

Сөүл хотын Итаевон дүүрэгт гарсан гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 2022 оны 10 сарын 30-ны 17 цаг 18 минутын байдлаар хоёроор нэмэгдэж, 153-д хүрч, бэртэж гэмтсэн 83 хүн болсон талаар тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам мэдээллээ.

Амиа алдсан 153 хүний ​​20 нь гадаадын иргэн байсан аж.

"Итаевоны эмгэнэлт явдал"-тай холбогдуулан 30-ны үдээс хойш БНСУ-ын Засгийн газрын ордон төрийн далбаагаа мандуулж, 11 сарын 5 хүртэл үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна. Мөн, урлагийн тоглолт, арга хэмжээнүүдийг цуцалжээ. 

Солонгосын аж үйлдвэрийн холбоо гашуудлын мэдэгдэлдээ "Гэнэтийн мэдээг сонсоод цочролд орлоо. Ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна" гэжээ. Мөн “Хохирогчдын дийлэнх нь БНСУ-ын ирээдүйн удирдагчид болох залуучууд байгаад их харамсаж байна” гэжээ.

Солонгосын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас "Энэ эмгэнэлт явдал манай үндэсний аюулгүй байдлын тогтолцоог эргэн харж, ийм харамсалтай осол дахин гарахгүй байх боломжийг олгоно гэдэгт найдаж байна" гэв. Үүнийг хэрэгжүүлэх арга замыг идэвхтэй эрэлхийлэх болно гэж амлажээ.

БНСУ-ын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос "Гэнэтийн ослоор нас барсан хүмүүсийн эрүүл мэндийн төлөө залбирч байна. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.
Эх сурвалж: naver.com, cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.