СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын арми Украин руу 400 орчим нисгэгчгүй онгоцоор халдсан гэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

ОХУ-ын арми Украин руу хоёрхон өдрийн дотор 30 гаруй удаа дрон буюу нисгэгчгүй онгоцоор халдсан гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

Киевээс ээлжит мэдэгдлээ хийсэн ноён Зеленский Ираны "Шахед" нисгэгчгүй онгоцны дэргэд зогсож байсан бөгөөд Москвагийн агаарын хүчний "далавчийг таслахаа" амласан юм. Мөн гэж тэрээр нэмж хэлжээ.

Барууны албаны хүмүүс Ираныг Орост олон тооны нисгэгчгүй онгоц нийлүүлсэн гэж үзэж байгаа ч Москва болон Техран үүнийг үгүйсгэсэн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Канадын нийслэл Оттавад айлчлах үеэрээ Оросын командлагчдыг "Украины энгийн иргэдийг хөнөөж, цахилгаан, ус, дулааны шугамын дэд бүтцийг устгах" зорилгоор эдгээр төхөөрөмжийг ашигласан гэж буруушаасан билээ. Тэрээр үргэлжлүүлэн "АНУ, Канад улсууд холбоотон болон түншүүдтэйгээ хамтран Ираны зэвсэг нийлүүлэх үйл ажиллагааг илчилж, таслан зогсоон, эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийнэ" хэмээжээ.

Украины эрх баригчдын хэлснээр, Оросын зэвсэгт хүчин Иранаас нийтдээ 2000 орчим нисгэгчгүй онгоц захиалснаас 400 орчимыг нь ашиглаад байгаа аж. Москвагийн агаарын довтолгоо сүүлийн хэдэн долоо хоногт Украины иргэний дэд бүтцийг онилох болсны улмаас өвлийн улирал айсуй энэ үед тус улс даяар тог цахилгаан, усан хангамж тасалдаад байгаа билээ.

Тэгвэл, бөгөөд үүний хүрээнд Киевийн их бууны системийн сумны нөөцийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.199

Укрианд зэвсэг нийлүүлэхгүй бол энхийн хэлэлцээр хийгдэнэ, энхийн хэлэлцээрээс илүү шийдэл үгүй ,

Зочин
1 жилийн өмнө
176.58.107.42

АНУ өөрсдөө Украйнд зэвсэг ниилүүлж бгаа шүүдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.