СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-28

Олгох газаргүй гэчихээд ажилтандаа хууль бусаар эзэмшүүлсэн хэрэгт яллах дүгнэлт дахин үйлдүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Баянгол дүүрэг иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газаргүй болсон хэмээн зарладаг. Гэвч албан тушаалтныхаа ашиг сонирхолд нийцүүлэн усны сан бүхий хэсэгт газар эзэмшүүлэхээр олгосон нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг АТГ-ынхан шалгаж тогтоожээ.

Тиймээс Баянгол дүүргийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Ц.Баярмагнай, нягтлан бодогч Д.Авирмэд тэргүүтэй албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлсэн байна. Уг нь энэ хэргийг өнгөрсөн өвөл шалгаж тогтоосон ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар дахин шалгаж дуусаад өнгөрсөн долоо хоногт прокурорын хяналтад хүргүүлсэн байна.

. Мөн усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглохоор заасан.

Гэтэл дээрх албан тушаалтнууд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт, “Улаанбаатар БҮК” компаниас баруун урагш орших 4500 ам метр талбай бүхий газрыг П.Түмэн гэх хүний нэр дээр эзэмшүүлэх захирамж 2018 онд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагаар гарын үсэг зуруулан гаргуулжээ. Уг газар нь тус дүүргийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгаагүй, голын онцгой хамгаалалтын болон дулаан, цахилгааны шугамын хамгаалалтын бүстэй давхaцсан, ундны усны эх мужид орсон иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх боломжгүй аж. Гэвч Газар зохион байгуулалтын албаны тооцооны нягтлан бодогч Д.Авирмэдийн ашиг сонирхолтой холбоотой байсан учраас П.Түмэнд эзэмшүүлэх шийдвэр гаргуулан, улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны есдүгээр сарын 3-ны А/427 дугаартай Газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон гэнэ. Түүгээр ч зогсохгүй уг газрыг П.Түмэнгээс гадна Л.Төгсбаяр хамтран эзэмших захирамж гаргуулаад 2019 оны нэгдүгээр сард бусдад шилжүүлэхээр шийдвэрлүүлсэн юм байна. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тооцооны нягтлан бодогч Д.Авирмэд нь П.Түмэнгийн бичиг баримтыг ашигласан, хамтран эзэмшигчээр Л.Төгсбаярыг бүртгүүлсэн, эцсийн эзэмшигч нь өөрөө гэдгийг хууль сахиулах байгууллагынхан тогтоож, уг нягтлан бодогчийг гэмт хэргийг зохион байгуулагч гэж прокурор яллах дүгнэлт өмнө нь бичиж байсныг бид мэдээлсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наран
2 жилийн өмнө
202.21.107.113

эрдэнэ Одонтуяа хоёр баянгол дүүргийг хүн машн явах боломжншй болтол нь шавар байшингаар дүүргэж хувиын эох ашгаа дэндүү дээдлэн ажилоасан хүмүүс шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.