СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол, Хятадын засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг зохион байгуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав.

Хуралдааныг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөл оролцов.

Хуралдааны үеэр Комиссын XVI хуралдааны протоколын хэрэгжилт, хоёр улсын худалдаа, эдийн засаг хамтын ажиллагаанд гарсан амжилт, дээд, өндөр түвшний айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийг дүгнэж, дараагийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх гол зорилт, арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцов.

Цар тахлын нөхцөлд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, харилцан ойлголцол нэмэгдэж, хамтын ажиллагаа тасралтгүй өрнөж буйд талууд сэтгэл хангалуун буйг илэрхийлэв.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНХАУ-ын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлж, хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг урагшлуулах, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцов.

Хоёр улсын хоорондын худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох зэрэг асуудлаар ярилцав.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн хоорондын комиссын XVII хуралдааны дүнгээр хоёр тал протокол байгуулав.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.