"Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг: Ёс зүй гэдэг дээр би хариултаа авна
"Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг ЗГХЭГ-ын ажлын хэсэгт өөрийн ажлаа танилцуулж байгаа аж.
"Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг:
-Өөрийн биеэр ЗГХЭГ-ын ажлын хэсэгтэй уулзахаар ирсэн. Ажилласан цагаасаа хойш бүтэц, зохин байгуулалтад ямар өөрчлөлт хийсэн гэдгээ тайлагнахаар төлөвлөж байна. Намайг сонсох байх гэж найдаж байна. Амаржих газарт юу болдог, ямар шаардлагууд тавьсан гээд баталгаатай байх хэрэгтэй. Нэгэнт ажлаас гарсан учир надтай холбогдох шаардлагагүй гэж үзсэн байх. Гэсэн ч би үгээ хэлэх эрхтэй.
Ёс зүй гэдэг дээр би хариултаа авна. Эмчилгээ, үйлчилгээ чанар, аюулгүй байдал алдагдаад байхад арга хэмжээ авдаггүй хүмүүс энэ шалгалтын ажиллагааг зохион байгуулаад, дотроо гүйгээд байгаа нь анхаарал татаж байна. Энэ асуудалд миний халагдах огт хамаагүй. Би нийгэмд үнэнч шударга ажилласан гэдгээ л илэрхийлэхийг хүсэж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.