Дэлхийн аваргын медалийн тавцанд гурван монгол зэрэгцэн зогслоо

Египет улсын Каир хотноо зохион байгуулагдаж буй буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван монгол тамирчин алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд монголын гурван тамирчин медалийн тавцанд зэрэгцэн зогсож төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа гурваар нь зэрэгцүүлэн мандууллаа. 

313114325 1889189511426625 653225859960135797 n
Ц.Мөнхзул алт, Т.Баярцэцэг мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртэн буудлага спортын ДАШТ-ий түүхэнд анх удаа монгол тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг нэг дор хүртэн түүхэн амжилт үзүүллээ. Мөн түүнчлэн сонгомол гар бууны 50 метрийн дасгалын холимог багийн төрөлд ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул нар мөнгөн медаль хүртсэн байна.

312839241 1888380081507568 3006974305872024984 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.