СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сингапур Улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх талаар ярилцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гадаад бодлогод Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний дотор тус бүс нутгийн хамгийн том худалдааны түнш болох Сингапур Улстай харилцах асуудал чухал байр суурь эзэлдэгийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохиролцсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгааг онцолсон байна.

Түүний дотор хуримтлалын нэгдсэн сан, төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, авто замын түгжрэлийг бууруулах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ярилцсан аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.