Оюутны ДАШТ-ийг манай багууд тэргүүлэн өрсөлдөнө

Турк улсын Станбул хотноо энэ сарын 27-29-ний өдрүүдэд 3х3 сагсанбөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. 

Эрэгтэй 12, эмэгтэй 12 буюу нийт 24 баг оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх ба манай багууд чансааг тэргүүлэн өрсөлдөнө. Тодруулбал эрэгтэйчүүдийн А хэсгийг манай Мон-Алтиус дээд сургуулийн баг тэргүүлэн хэсэгтээ Мексик, Шинэ Зеландын багуудтай өрсөлдөх юм. 

Манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/

10 дугаар сарын 28-ны өдөр:

  • 15:50 цагт Монгол - Шинэ Зеланд
  • 20:50 цагт Монгол - Мексик

О.Хулан, Б.Ариунцэцэг нарын манай шилдэг тамирчдаас бүрдсэн  "Рояал олон улсын их сургуул"-ийн баг мөн А хэсгийн тэргүүлэн хэсэгтээ Иран, Испанийн багуудтай өрсөлдөнө. 

Манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь: /Улаанбаатарын цагаар/

10 дугаар сарын 27-ны өдөр:

  • 15:00 цагт Монгол - Испани
  • 21:00 цагт Монгол - Иран

ДАШТ-д өрсөлдөх багууддаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.