Манай баг Сербийн хүчирхэг багийг буулган авлаа
Фиба 3х3 сагсанбөмбөгийн ээлжит Тайнан сити чалленжер тэмцээн зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээний шигшээд шалгарсан хоёр баг ирэх сард зохион байгуулагдах Хонг Конг Мастерс тэмцээнд оролцох эрхээ шууд авах учиртай. Дэлхийн шилдэг дөрвөн баг тус бүр хэсэг тэргүүлэн өрсөлдөж бүгд нэг ч хожигдолгүй хасагдах шатанд шалгарлаа. Үүний нэг нь Монгол улсын Улаанбаатар ММС Энержи баг юм. D хэсгийн тэргүүлэн тоглосон Улаанбаатар ММС Энежри баг дараах тоглолтуудыг хийлээ.
- Улаанбаатар ММС Энержи 21:11 Тайпей
- Улаанбаатар ММС Энержи 21:15 Белград
Тэгвэл манай баг өнөөдөр хасагдах шатанд Польшийн Варшав багтай Улаанбаатарын цагаар 16:15 цагт тоглоно. Хоёр багийн хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд учраа тааран манай баг хожигдож байлаа. Өнөөдөр хариугаа авах бүрэн боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.