СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Германы Холбооны тагнуулын алба: "В.Путин Украинд цөмийн зэвсэг ашиглаж магадгүй"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

ОХУ Украинд цөмийн зэвсгийн цохилт өгч, ХБНГУ-д төрийн аллага зохион байгуулж магадгүй гэж тус улсын Холбооны тагнуулын албаны Ерөнхийлөгч Бруно Кал, Үндсэн хуулийг хамгаалах холбооны газрын дарга Томас Халденванг, Цэргийн сөрөх тагнуулын албаны дарга Мартина Розенберг нар Парламентын гишүүдэд мэдүүлжээ.

Жилд нэг удаа олон нийтийн өмнө хуралдаж, тагнуулын байгууллагын удирдлагуудаас нөхцөл байдлын үнэлгээг сонсдог Германы Парламентын өмнө Бруно Кал болон Томас Халденванг нар мэдэгдэл хийсэн байна. Ноён Халденванг "Украины дайн нь Германы дотоод аюулгүй байдалд шууд заналхийлж байна" хэмээн тэмдэглэжээ. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард гэж тэрээр хэлсэн байна.

Харин ноён Кал Ерөнхийлөгч Владимир Путин Украинд "дэд стратегийн цөмийн зэвсэг" хэрэглэж, улмаар Украиныг энхийн гэрээ байгуулахыг тулгаж магадгүй гэж Парламентын гишүүдэд анхааруулжээ. Түүний дүгнэснээр, Кремлийн тал харилцан буулт хийсэн тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаа гэх шинж тэмдэг одоогоор байхгүй байгаа аж.

Гэвч эдгээр нь зөвхөн таамаг төдий бөгөөд ОХУ цөмийн зэвсэг ашиглах гэж байгаа гэсэн нотолгоо байхгүйг тэрээр онцолсон байна.

Эх сурвалж: novayagazeta.eu

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
202.21.108.199

Нотолгоо байхгүй гэх, тэгснээ ашиглана ч гэх шиг би ойлгосонгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.