СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НЗДТГ-ын албан хаагчид цусаа хандивлажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг угтан НЗДТГ-аас албан хаагчдынхаа дунд “Өөрчлөлтийг хамтдаа” аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд тус газрын Хүний нөөцийн удирдлагын хэлтсээс санаачлан “Цусаа бэлэглэе” үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НЗДТГ-ын болон харьяа байгууллагын албан хаагчид оролцож, цусаа бэлэглэсэн юм. Энэ үеэр Хотын дарга НЗДТГ-ын алба хаагчид төдийгүй иргэдийг цусаа өгөхийг уриалж, нэг удаа цусаа өгснөөр гурван хүний амь авардаг гэдгийг онцолжээ.

Цусаа өгснөөр олон талын ач холбогдолтой бөгөөд эрүүл мэндээ хянах боломжтой юм. Тодруулбал, мэргэшсэн эмч таны судасны даралт, биеийн температур, жин, өндөр, цус багадалт зэрэг ерөнхий үзүүлэлтийг үзнэ. Ингэснээр артерийн даралт ихдэх, цус багадах зэрэг зарим өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой юм. Түүнчлэн цусаа бэлэглэсэн донорын цус идэвхтэй төлжин, цусны урсгалд шинэ эсүүд орж, бодисын солилцоо идэвхэжнэ. Цус шингэрч, зүрхэнд очих ачаалал багасах зэргээр эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.

Бусдын төлөө зориулан өгсөн нэг хүний цус гурван хүний амийг авардаг хэмээн тооцвол энэхүү үйл ажиллагаа 100 гаруй хүнд амьдрал бэлэглэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.185.213

Хэлбэр сда шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.