МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч томилов
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Б.Очирхуягийг чөлөөлж, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Дэндэвийн Бадарчийг МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын дүн гарч шийдвэрлэх хүртэл хугацаагаар захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Доктор Б.Очирхуягтой холбоотой олон тооны гомдол, санал БШУЯ-нд ирсэн, сайдын зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцэхэд, эхнэр нь МУИС-д ажилладаг, тэрбумын төсөвтэй судалгааны санг байгуулан удирдуулсан болон өөрийн хүрээллийг бий болгон, буруу жишгээр ууган сургуулийг удирдсан гэж үзсэн тул 80 жилийн ойн дараа чөлөөлж байгаа бололтой.
МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Бадарч өнөөдөр тамга, тэмдгээ хүлээн авлаа.

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Д.Бадарч
Ажлын туршлага:
1978-1992 он, ПДС, ТИС, ШУТИС-д багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, төвийн захирал
1992-2003 он, ШУТИС-ийн ректор
2003-2006 он, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д мэргэжилтэн
2006-2014 он, ЮНЕСКО-оос Армен, Азербайжан, Беларус, Молдав, ОХУ-д суугаа суурин төлөөлөгч, Москва хот дахь ЮНЕСКО-ын бүсийн төвийн захирал
2014-2017 он, Парис хот дахь ЮНЕСКО-ын төвд Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны департаментын захирал
2017-2018 он, ЮНЕСКО-оос Узбекстан Улсад суугаа суурин төлөөлөгч,Ташкент хот дахь ЮНЕСКО-ын төвийн захирал
2019-2020 он, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх
2020-2022 он, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвд лабораторийн эрхлэгч
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.