? LIVE: "Өргөө" амаржих газрын удирдлагын багт ажилчдаа "махны машин болгоно" хэмээн дарамталдаг хүн байдаг гэв

"Өргөө"амаржих газрын ҮЭ-ийн хорооноос тус эмнэлгийн дарга асан Ж.Энхцэцэг байгууллагын нэр хүндэд халдсан учир холбогдох байгууллагуудад өгч шалгуулна гэлээ. 

"Өргөө" амаржих газрын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Д.Өнөржаргал:

-"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг өчигдөр ажлаасаа халагдсан. Тэрбээр манай байгууллагатай холбоотой байгууллагын нэр хүндэд халдсан мэдээллийг хэвлэлд өгсөн. Иймд бид энэ асуудалд хариу тайлбар хийх шаардлагатай гэж үзсэн.

Үйлдвэрчний эвлэлийн хороог олон сая төгрөг идсэн гэж мэдээлсэн нь ор үндэслэлгүй. Бид үйлдвэрчний эвлэлийн татвар гэж гишүүдийн орлогоос нэг хувийг авдаг. Татварын 70 хувь нь тухайн байгууллагын ажилчдын үйлдвэрчний эвлэлд, 30 хувь нь төв үйлдвэрчний эвлэлд шилждэг. Үйлдвэрчний эвлэлийн мөнгийг би ганцаараа захиран зарцуулах эрхгүй байдаг. Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын шалгалтад манай байгууллага үргэлж 90-ээс дээш үнэлгээ авдаг.

ҮЭХ-оос энэ асуудлаар судалж үзэхэд ажлын байрны дарамтнаас болж 52 хүн ажлаасаа гарсан байдаг. Бусад нь өөрсдийн хүсэл сонирхлоор ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гарсан байдаг. 

Манай байгууллагын боловсон хүчний бодлого алдагдсан. Манай байгууллагын ажилчид цалингаа авч чадахгүй байхад ерөнхий нягтлан гэх хүн "надаас зээлж болно" гээд сууж болохгүй шүү дээ. Манай эмнэлгийн захиргаанд 40 гаруй хүн ажилладаг байсан бол одоо дөрвөн хүн л үлдсэн, бусад нь бүгд солигдсон. 

Манай эмнэлгийн захиргаанд хууль хяналтын байгууллагад олон жил ажилласан хүн байдаг. Тэр хүн эмч мэргэжилтнүүд ажилчдыг санаанд багтамгүй үгээр доромжилж дарамталдаг. "Махны машин болгоно,  цусыг чинь гоожуулна, хавтаст хэрэг үүрүүлнэ" гэх мэт үг хэллэгийг хэлдэг. Бидэнд баримт, бичлэг нь байгаа.

"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг манай байгууллагын гүтгэсэн учир бид нэр хүндээ сэргээлгэх шаардлагатай гэж бодож байна. Нийт ажилчидаас уучлалт гуйх ёстой гэж үзэж байна гэв.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.