СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖАЙКА дагуул хотын төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихээ илэрхийлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын ойр орчимд төлөвлөж буй дагуул хотын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгох зорилгоор Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын удирдлагууд ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүстэй уулзжээ.

Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, Захиргаа, төлөвлөлт, хуулийн хэлтсийн дарга Б.Цэнд-Аюуш болон ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Шида Коосүкэ, хөтөлбөрийн ажилтан Б.Заяа зэрэг албаны хүмүүс оролцсон байна.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд дагуул хотуудыг байгуулах нь ихээхэн чухал талаар дурдаж, дагуул хотуудыг байгуулахаар төлөвлөсөн байршил, одоогийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулж, мэдээлэл хүргэжээ. Мөн

ЖАЙКА-ийн Суурин төлөөлөгч Шида Коосүкэ “Та бүхний төлөвлөж буй дагуул хотын төсөл, хөтөлбөрүүд нь Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдалд ач холбогдол өндөртэй, чухал төслүүд. ” талаар онцолж, энэ ч утгаараа дагуул хотын төсөл, хөтөлбөрүүдэд хамтарч судалгаа хийх, хамтран ажиллах боломжтой хэмээсэн. Түүнчлэн ЖАЙКА нь дэлхийн томоохон хотуудын “Эдийн засгийн чөлөөт бүс, “Үйлдвэрлэл технологийн парк”-ийн цөөнгүй төсөл, хөтөлбөрүүдэд ажиллаж байсан туршлагатай бөгөөд төслийн концепцийг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой талаар ярьсан юм.

Уулзалтын төгсгөлд талууд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн төрөлжилтийг бий болгоход чухал ач холбогдолтой дагуул хотын төсөл, хөтөлбөрүүд дээр цаашид урт хугацаанд хамтран ажиллахад санал нэгдэж, ЖАЙКА-ийн зүгээс боломжит бүхий л талаар дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.