Оросын цэргийн хүчний сумны нөөц дуусаж байгаа гэв

Украины арми ОХУ-ын "туйлдсан" цэргийн хүчний эсрэг амжилттай тэмцэж, дайны явцыг эргүүлж байгаа гэж Их Британийн кибер тагнуулын Засгийн газрын харилцаа холбооны штабын дарга Жереми Флеминг мэдээлжээ.

ба Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрүүд алдаа дутагдалтай байгааг тэрээр мөн тэмдэглэсэн байна. Түүнчлэн дайны эхэн үед эзэлсэн газар нутгаа алдаж эхлээд буй ОХУ-ын хүчин Украинд их хэмжээний хохирол амсаж буйг хэлсэн юм.

Image ID PWHG83 GCHQ director Jeremy Fleming 10102018 PA Images,Alamy Stock Photo

Ерөнхийлөгч Путин хоригдол болон цэргийн туршлагагүй хүмүүсийг дайчилж эхэлсэн нь "цөхөрсөн нөхцөл байдал"-ыг илтгэж буйг дурдсан ноён Флеминг "Путины эргэн тойронд үзэл бодлыг нь үр дүнтэйгээр сөрөх хүн байхгүй тул тэрээр буруу шийдвэрт хүрч, стратегийн алдаанууд гаргаад байна" хэмээн дүгнэжээ.

Их Британийн кибер аюулгүй байдлын тагнуулын агентлаг нь энэ оны гуравдугаар сард гаргасан тайландаа мөн Украин дахь Оросын зарим цэрэг тушаал биелүүлэхээс татгалзаж, өөрсдийн техник хэрэгслийг хорлон сүйтгэж байгаа гэж мэдээлсэн билээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.