СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Архангай аймагт замын хөдөлгөөнийг хаасан хэвээр байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Архангай аймгийн Цагаан даваа болон бусад даваануудын авто замын зорчих хэсэгт цас их орсны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ. 

Архангай аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, иргэдийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр /2022.10.08/ 14:00 цагаас эхлэн цаг агаарын байдал хэвийн болох хүртэл хугацаанд түр хугацаагаар зогсоожээ.

Өчигдрөөс эхлэн Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Орхон, Төв аймгийн өмнөд хэсэг болон нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч эхэлсэн бол Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсч байгаа ажээ.

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Эрдэнэт-Булган чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2022 оны 10-р сарын 08-ны өдрийн 10:00 хүртэл хааж, хөдөлгөөнийг хязгаарласан ч одоогийн байдлаар цасан шуурга намжаагүй байгаа тул Архангай аймгийн засаг даргын захирамжаар хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хаахаар болжээ.

Маргааш зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.