Туркийн инфляц 83 хувьд хүрчээ

Турк улсын инфляц 83 хувиас давж, сүүлийн 24 жилийн дээд үзүүлэлтэд хүрсэн ба тээвэр, хүнс, орон сууцны салбаруудад үнийн хамгийн өндөр өсөлт бүртгэгджээ.

Гэвч аж. Энэ онд тус улсын тээврийн салбарт 117.66 хувийн үнийн өсөлт явагдсан бол хүнсний бүтээгдэхүүн, спиртгүй ундааны үнэ 93 хувиар өссөн байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эдийн засгаа өсгөхийн тулд зээлийн хүүг бууруулах уламжлалт бус алхмыг өнгөрсөн жил хийсэн. Дэлхийн ихэнх орны төв банк инфляцтай тэмцэхийн тулд хүүгээ өсгөдөг ч ноён Эрдоган зээлийн хүүг "бүх бузар муугийн эх, эцэг" гэж нэрлэсэн бөгөөд эдийн засгийн бодлогынхоо хүрээнд валютын зах зээлд хөндлөнгөөс оролцдог юм.

imrs

Ийнхүү тэрээр зээлийн хүүг 19 хувиас 14 хувь болгон бууруулсны дараа Турк лирийн ханш унасан бөгөөд улмаар гадаадаас бараа бүтээгдэхүүн импортлоход илүү үнэтэй болсон. Гэвч Турк улс "эдийн засгийн нийтлэг бодлого хэрэгжүүлэх хүртэл инфляц нь хэвийн бус өндөр түвшинд байна" гэж АНУ-ын "JP Morgan" компанийн мэргэжилтнүүд анхааруулжээ.

Тэгвэл энэхүү өндөр инфляц, эдийн засгийн хямрал нь ирэх жилийн сонгуульд улиран сонгогдохоор төлөвлөж байгаа Ерөнхийлөгч Эрдоганы эрх баригч намд тулгараад буй гол асуудал болоод байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.