Замын хар тос тээвэрлэж явсан ачааны машин осолдож, орос жолооч амиа алджээ
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 10.03-ны өдрийн 17:26 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24км замыг туулан 17:52 цагт очиход Оросын Холбооны Улсаас Монгол Улсын Орхон аймгийн чиглэлд /26 тн замын хар тос/ тээвэрлэж явсан “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан байжээ.
Оросын Холбооны Улсын иргэн, /эрэгтэй/ жолооч автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллаж 18:02 цагт цогцсыг гарган, аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Жич: Сонирхогчийн зураг ашиглав
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.