СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барина

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжих аж. Энэ үеэр талууд нийслэлийн гол дөрвөн байршилд босоо чиглэлд автомашины хөдөлгөөнийг задлах, урсгалыг нэмэгдүүлэхэд нэн чухал ач холбогдолтойг онцлоод, хэрэгжилтийг онцгой анхаарч хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллах бөгөөд нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажил ийнхүү эхэлж байна.

Нүхэн гарцуудыг дараах дөрвөн байршилд хэрэгжүүлнэ.

Үүнд:

- Сонгинохайрхан дүүрэг, Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц
- Сонгинохайрхан дүүрэг, Геологийн төв лабораторийн уулзвар
- Баянгол дүүрэг, Хермес төвийн урд, төмөр замын зоорины урд нүхэн гарц
- Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарц

Уг төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаад буй авто замын түгжрэлийн асуудлыг шийдэх хүрээнд төлөвлөгдсөн цогц арга хэмжээний нэг хэсэг аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Рсёс
1 жилийн өмнө
66.181.160.2

Нүхэн гарцыг 2 жил шахуу гадаадын компани хийдэг цэргүүдээр 6 сарын дотор хийлгэчих, за тэнэгтэхээ болиорой!!!

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.24

Яг зөв монгол инженэрүүд чадна

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.146

Yag hiij haragdaacn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.