“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн нөхөн сэргээлтийн нөхцөл байдал” судалгааны тайланг хэлэлцүүллээ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 1 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 4.6.8-д заасан Хөдөлмөрийн нөхөн сэргээх үйлчилгээг шинээр нэвтрүүлэхтэй холбоотой судалгаа хийх, журам, дүрэм боловсруулж, туршиж нэвтрүүлэх чиглэлийн дагуу бодлогын суурь судалгааг нийт 35 холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох хүмүүст есдүгээр сарын 29-ны өдөр хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгээр ажил, мэргэжлийн сэргээн засалтын талаарх өнөөгийн нөхцөл байдал, хүний нөөц, тулгамдаж буй асуудал, олон улсын үйлчилгээний тогтолцооны загваруудтай танилцаж, ХБХХЕГ нь ажил, мэргэжлийн сэргээн засалтын үйлчилгээг өргөжүүлэх, нэвтрүүлэх талаар Монгол Улс дахь тогтолцооны зураглалыг гаргаж, мэргэжлийн сэргээн засалтын үйлчилгээг туршиж нэвтрүүлэх ажлыг цаашид зохион байгуулахаар ажиллана.

309845283 455475173284734 3898044866689539328 n

309834581 455478776617707 2537626860008791170 n

309701806 455476316617953 1290287380465029354 n

309419144 455478916617693 7626156957133224994 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.