Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян Баян-Өлгий аймагт үргэлжилж байна
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгаврын дагуу Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид орчны бүсийн Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Дэлүүн сумын Хар-Уул багийн Ганц модны гол дагуу байрлалтай хоёр нүхэн жорлон, бохир усны цооногийг буулгаж, халдваргүйжүүлэлт хийлээ.
Эко жорлон суурилуулах саналын дагуу НИТАЖ-д зориулсан Эко 00 түгээх төсөл “Шийдэл Аялал жуулчлалын бүтээмжийн төв” ТББ-ын дэмжлэгээр "Чигэртэйн голын ай савын БЦГ"-ын Ганц модны рашааны эхэнд Финланд улсын GT-330 загварын “Pikkuvihrea” брэндийн хоёр ширхэг эко жорлонг байрлуулав.
Стандартын дагуу гол нуурын эргээс 200 метрээс 1 км орчим зайд дээрх эко 00 байгуулж ажиллав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.