Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 100 аж ахуйн нэгж хамрагджээ

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах” тухай А/59 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг есдүгээр сарын 28-30-нд зохион байгуулж буй.

Энэ хүрээнд Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа А.Дашням, Хан-Уул дүүргийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Цэрэн, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат нар оролцсон юм.

633561128c81e851e4148aab

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх олон ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байв.

Тус үзлэгт 100 аж ахуйн нэгжийн 1250 ажилтан, алба хаагч, гамшгаас хамгаалах есөн алба, 10 мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн 35 тусгай зориулалтын техкник, багаж хэрэгсэлтэйгээр оролцсон байна.

633569ff8c81e851e4148ab1

633561268c81e851e4148aad

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.