Монгол, Хятадын авто замын боомтууд аравдугаар сарын 1-7-нд ажиллахгүй

БНХАУ-ын Үндэсний баяр аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болно. Баярын өдрүүдэд хоёр улсын авто замын боомтууд амарна.

Харин Замын-Үүд, Гашуунсухайт авто замын боомтууд аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амарч, аравдугаар сарын 4-ний өдрөөс хуваарийн дагуу хэвийн ажиллахаар Хятадын талтай тохиролцжээ.

“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний баярын өдөр авто замын боомтууд амарна хэмээн заасан байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.