СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-29

🔴LIVE: УИХ-ын гишүүдийн тоог 150 болгохыг эсэргүүцэж иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Баянгол дүүргийн жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл эдийн засгийн хямралтай хүнд цаг үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Монгол улсын эцэг хууль болсон Үндсэн хуульд дураараа гар хүрч байгааг эсэргүүцэхийн зэрэгцээ нэмэлт өөрчлөлт нь сайд нар, дарга нарын амбицын асуудал. Үнэхээр үндсэн хуулиа өөрчилмөөр байгаа бол УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож эргүүлэн татдаг болох заалтыг оруулж өгөхийг хүссэн юм. Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрөө 2024 онд дахин сонгуульд өрсөлдөх гэж ийнхүү дайрч байна.Тэр улсынхаа төлөө бус намынхаа төлөө ингэж зүтгэж байна.

Эдийн засаг хүндэрсэн цар тахлын дараах хямралын энэ үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн иргэдийн гарыг үсгийг цуглуулж эхэлсэн. гэсэн юм.

Худалдаа эрхлэгчдийн дараагийн хөндсөн сэдэв нь эдийн засгийн хямрал байлаа. 1 ам.доллар 3500 төгрөгт хүрчхээд байхад хэн ч юу ч хэлэхгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлж байсан юм. Гадаад өрийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, сонсгол хийх шаардлагатай гэж худалдаа эрхлэгчдийн төлөөлөл хэлж байна. Манай улсын эдийн засаг хүндэрсэн, дефолт зарлах дээрээ тулсан гэдгийг гаднын хэвлэл мэдээллийн байгууллагууд зарлаад эхэлсэн. Жирийн иргэдийн хувьд энэ асуудлыг сайн мэдэхгүй байгаа учир бид ийнхүү өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарласан гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.