СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-09-29

🔴 Францын SSM компани Монголын 1200 ажилтныг халж, тэтгэмж олгохгүй гэжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

"Таван богд" групп, Францын CIS группийн охин компани болох SSM компани Оюутолгой төсөлтэй 17 жил хамтран ажиллаж, катерингийн үйлчилгээ үзүүлжээ. Уг компани наймдугаар сарын 30-аар Хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосны улмаас Монголын 1200 ажилтан ажлаасаа халагдлаа хэмээн "Геологи Уул Уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо" ТББ болон хуульч, өмгөөлөгч нар мэдэгдэв.

"Геологи уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангай:

-Оюутолгой төсөлд Катерингийн үйлчилгээг дангаар үзүүлж байсан Францын SSM компанийн 51 хувийг 2014 онд Монголын "Таван богд" групп худалдан авснаар уг хоёр компани хамтран ажилласан. Гэвч өнөөдөр тус компани Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх тайлбарыг хэлж, эмэгтэйчүүд голдуу 1200 орчим ажилтныг нэг өдөр ажилгүй болголоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар компани ажилтныг ямар нэг шалтгаангүйгээр халж байгаа бол тэтгэмж олгох ёстой. Гэтэл дээрх компаниуд уг тэтгэмжийг олгохгүйгээр барахгүй "Явдаг газраараа яв, ямар ч тайлбар байхгүй" гэх агуулгатай зүйл хэлж, арга хэмжээ авахгүй байна. "Хугацаатай гэрээ хийдэг, гэрээний хугацаа дууссан" гэх тайлбарыг л хэлж байна. Тэтгэмжээ авах хүсэлт гаргасан 500 ажилчны гарын үсэг энд байна. 

Оюутолгой компани энэхүү асуудалд анхаарлаа хандуулж, арга хэмжээ аваач. SSM компани ажилчдын эрх ашгийг зөрчиж буй маш олон үйлдэл гаргадаг байсан ч өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй, Оюутолгой компанийн цахим хуудаст л өрнөдөг байсан. Цалин үнэхээр бага. Би энэ компанид 2017-2020 онуудад ажиллахдаа 600 мянган төгрөг л авдаг байсан. Одоо 800-900 мянга болсон. Хөдөлмөрийн мөлжлөг, дарангуйлал энд л байдаг.

Өнөөдөр энэ Франц компани тэрбум тэрбумаар нь ашгаа авчихаад Монголоос явах гэж байна. ТОП-100 ААН-ийн 40-50 дугаар байруудад сүүлийн жилүүдэд байнга жагсаж байсан ч ажилчиддаа ийм л цалин өгч, ашгаа авдаг байсан шүү. 

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн н.Цэдэнпунцаг:

-Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор /2022.01.01/ компаниуд ажилчидтайгаа Хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. SSM компани энэ жишгээр гэрээгээ шинэчлэн байгуулахдаа 2022.08.30-ны өдрөөр дуусгавар болгохоор хугацаа заасан. Өнөөдөр энэ заалтаа баримталж "Гэрээ дуусгавар болсон тул ажлаас халсан" гэх тайлбарыг хэлж байна. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд арай өөр үндэслэл гаргаж байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж бий. Хөдөлмөрийн гэрээнд талууд харилцан тохиролцоод өөрчлөлт оруулж болно. Ингэхдээ ажилтны эрх ашиг болон эрхзүйн байдлыг дордуулж болохгүй гэж заасан. Маргааныг харилцан тохиролцож, хэлэлцээр хийхийг эрмэлзэнэ гэж заасан. Гэвч дөрвөн удаа шат шатанд нь хандахад үл тоож байна. Есдүгээр сарын 30-нд ажилчдын тушаал гарч халагдах юм байна. Бид шүүхэд хандана. Мөн НҮБ-ын Хүний эрхийн Үндэсний комисст хандана. Олон ажилтныг хамарч байгаа нийгмийг хамарсан асуудал учраас олон улсад хандахаар шийдсэн. 

SSM компани нь Монголд үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани. Удирдлагууд нь гадагшаа гарсан ч хуулийн этгээд өөрөө хариуцлага хүлээх хуультай. 

Ажилтан:

-Гүйцэтгэх захирал Эрдэнэчимэг гэх хүнд маш их гомдолтой байна. Хүний нөөцийн Гүйцэтгэх захирал, монгол хүн байж биднийг доромжлоод гарсан. Чи монгол хүн байж яагаад биднийг үл ойшоож байна вэ гэсэн. Өчигдөр бидэнтэй уулзсан. Эцэст нь уурлаад, гадаад даргынхаа араас гүйгээд явсан. Гадаад захирлуудад худалдагдсан юм болов уу.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Tstst
1 жилийн өмнө
104.28.84.84

Oyu tolgoi ni catering hiilgehee bolison baihad naad SSM chin haanaas hooson tsalin uguud suuhav dee

Зочин
1 жилийн өмнө
103.26.194.161

Жоохон судалгаатай, үндэслэлиэй хандаач ээ. Үйл ажиллагаа зогсож ажилтнуудаа дараагийн тендер авсан компаниуд руу нь оруулж байгаа л юм бн ш дээ. Сүр гарууд бхымаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.