Бөмбөлөг тээвэр хийж явсан жолооч лацтай машин дотроо нас баржээ
Өмнөговь аймагт Гашуунсухайт боомтоор тээвэр хийж байсан жолооч Хятадын штамбын талбайд лацтай машин дотроо нас барсан хэрэг гарчээ.
Тус жолоочийн хувьд Гашуунсухайт чиглэлд богины тээвэрт буюу 25 км-т битүүмжлэгдэн, тусгаарлагдсан орчинд хил гарч нүүрс тээвэрлэдэг байжээ. Ийм чиглэлийн тээвэр хийх явцад хил гарч кемпдээ очих хүртлээ машинаасаа буух эрхгүй байдаг аж. Үүнээс болж эрүүл мэндийн байдал нь муудах, хүндрэх эрсдэлүүд гардаг байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тухайн жолооч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж /2022.09.28/ машиндаа нас барсан гэлээ.
Ташрамд дурдахад хилийн боомтоор богинын тээвэр хийж буй жолооч нарын эрүүл мэндийн байдалд мэргэжлийн эмч нар тогтмол үзлэг хийж зөвлөгөө өгдөг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.