НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 12-ны 13:00 цагт явагдахаар болжээ.

Энэ удаагийн тохиролд 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлж урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой.

Түүнчлэн, сугалааны тохирлыг Ebarimt аппликэйшний сугалаа цэсээр шууд үзэх боломжтой болсон байна. Ингэхдээ “EBARIMT APP”-ыг update хийж шинэчлэх шаардлагатай юм.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

3 орон таарвал 40,000 төгрөг
4 орон таарвал 60,000 төгрөг
5 орон таарвал 100,000 төгрөг
6 орон таарвал 500,000 төгрөг
7 орон таарвал 5,000,000 төгрөг
8 орон таарвал 10,000,000 төгрөгийн урамшуулал авна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.