Канадын хилээр нэвтэрч буй зорчигчдоос вакцины гэрчилгээ шаардахгүй

Канадын Засгийн газар ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн нисэх онгоцонд амны хаалт зүүх шаардлагыг цуцална гэж мэдэгджээ.

Энэхүү арга хэмжээ нь хэдэн арван сая канад иргэн цар тахлын эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдсантай холбоотойг тус улсын Тээврийн сайд Омар Алгабра онцолсон байна. Түүнчлэн сүүлийн саруудад зарим зорчигчийн сөрөг хандлагын улмаас агаарын тээврийн компани болон ажилчид амны хаалтын шаардлагыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан ба энэ нь дүрэм журмын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйл байсныг Эрүүл мэндийн сайд Жан-Ив Дуклос хэлжээ.

city workers protest vaccine mandate

Ерөнхий сайд Жастин Трюдогийн Засгийн газар мөн тус улсын хилээр нэвтэрч буй аялагчдаас вакцинжуулалтын бичиг баримт шаардах тогтоолыг энэ сарын эцэс хүртэл хүчинтэй байлгахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна, нисэх онгоцны буудлуудад санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ авах явдлыг дуусгавар болгож, аяллын хөлөг онгоцонд суухаас өмнө шинжилгээний хариу шаардахаа больсон аж.

Гэхдээ Канадын Нийгмийн эрүүл мэндийн агентлаг иргэдийг онгоц, галт тэрэг зэрэг хөл хөдөлгөөн ихтэй орчинд амны хаалт зүүхийг зөвлөсөөр байгаа юм.

Эх сурвалж: AP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.