? “Тавантолгой түлш” ХХК өдөрт 100-200 айлын янданг хөөлж өгнө

“Тавантолгой түлш” ХХК-иас өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл /2022.09.27/ хийлээ.

БОАЖЯ-ны дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос "Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье" аяныг зарласан. "Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран оролцож байна. Энэ хүрээнд иргэддээ хандаж дараах зөвлөмжийг өгч байна. 

Галлагааны улирал эхэлсэн тул иргэд өөрсдөө яндангаа хөөлөх ёстой. Яндан зуухны битүүмж, угаарын хий мэдрэгчээ ажиллаж байгаа үгүй сайтар шалгах, сууцныхаа дулаалгыг хийх ёстой. Ингэж байж бид хамтдаа өвлийг эрсдэлгүй давна.

Судалгаа авч үзэхэд /190 мянган өрх/ 80 гаруй мянган өрхийн зуух стандартын бус байна. Өндөр температурт хийж байгаа сайжруулсан түлшийг гурван жил хэрэглэснээс ямар нэг байдлаар үнсний шүүр хагарсан, цуурсан, хугарсан, зуухны бөөр цоорсон байдалтай байна. Үүнээс болж бүрэн шаталт явагдахгүйгээс утаа ялгарч, угаартах эрсдэлд орохоор байна. Иймд энгийн гар аргаар хийсэн зуух хэрэглэмээргүй байна. 

"Яндангаа хөөлье" аяны хүрээнд манай газраас өдөрт 100-200 айлын янданг хөөлж өгнө. Зуухны битүүмжийг шалгаж байна. 

-Цар тахлын үед танай шуудай тасарсны улмаас сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт багассан. Энэ жил нөөцөө бэлдсэн үү?

-1,5 сая ширхэг шуудайны нөөц бүрдүүлсэн. Дотоодын үйлдвэрлэгчдээс ч авч байгаа. Энэ өвөл шуудайны асуудал гарахгүй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.