СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-09-25

“Эрдэнэс Тавантолгой” ХК хүлэмжийн хийн ялгаралтыг тэглэх “Net zero by 2060” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Эрдэнэс Тавантолгой" ХК "Уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээнд оролцож байна. 2022.09.23-ны өдөр "Уул уурхайн ногоон хөгжил" сэдвийн хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хүлэмжийн хийн ялгаралтыг тэглэх зорилт буюу "Net zero by 2060" хөтөлбөрийн талаар танилцууллаа.

"5S" хөтөлбөр

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “5S” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд

-2023 оноос хоёр далд уурхайг ашиглалтад оруулахаар судалгаа хайгуулын ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд далд уурхайд 5G буюу ухаалаг технологийн хүнд оврын уул уурхайн техник ашиглана.

-Жилд 15 сая тонн экспортлох хүчин чадалтай ухаалаг жолоочгүй тээвэр /5 машины дунд нэг оператортой/ технологийг судлан нэвтрүүлж, терминалыг нь нэгдсэн байгууламжийн хүрээнд шийднэ.

-Автомат буюу жолоочгүй автомашиныг дотоод тээвэр, нүүрс тээвэрт нэвтрүүлнэ. Эхний ээлжинд далд уурхайг, дараагийн ээлжинд ил уурхайг шилжүүлнэ.

-Олон улсын түвшинд экспатууд болон мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах хөтөлбөр боловсруулж, компанийн хэмжээнд инженер техникийн ажилтнуудаа сургах ажлыг үе шаттай хийнэ.

-Тавантолгой ордод байгаа бүх ордуудын хувьд нэг номерын асуудал болсон усны асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд гадаргын усыг татах ажлыг эрчимтэй хийнэ.

-Одоогийн байдлаар уурхайгаас ялгарч буй нүүрсний давхаргын метаныг сорж авахгүй, ашиглахгүй агаарт ууршуулж буй. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлэх, шингэрүүлэх, цаашилбал бусад дулаанд ашиглах хэлбэрийг судалж байна.  

Метан хийгээр ажиллах 500 мегаваттын хийн цахилгаан станц байгуулна

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний эх үүсвэрийн 70 хувь нь нүүрснээс шууд хамааралтай. Сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэрэглээ маш байгаа. Тиймээс “Эрдэнэс таван толгой” ХК 2025 оноос 500 мегаваттын хийн цахилгаан станц буюу метан хийгээр ажиллах цахилгаан станц байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгажээ.

Тавантолгой ордод 250 тэрбум куб метр метан агууламж бий гэдэг урьдчилсан тооцоог 2015 онд гаргасан байдаг. Сүүлд “Эрдэнэс метан” компани дээр хийсэн олон удаагийн нарийвчилсан болон урьдчилсан хайгуулаар 50 тэрбум куб метр метан агууламж бий гэсэн тооцоо гарсан байна.

Одоогийн байдлаар уурхайгаас ялгарч буй нүүрсний давхаргын метаныг сорж авахгүй, ашиглахгүй агаарт ууршуулж буй бөгөөд үүнийг шинээр байгуулагдах 500 мегаваттын хийн цахилгаан станцад хангалттай нөөц гэж үзэж байна. Мөн 2025, 2026, 2027 онд 900-1200 мегаваттын цахилгаан станцууд ашиглалтад орсноор манай улс эрчим хүчний хувьд хараат бус болно гэдгийг хэллээ. Үүнээс гадна нийт хэрэглэж буй эрчим хүчнийхээ 30-45 хувийг бусад сэргээгдэх эрчим хүч болон хийн эрчим хүчээр хангах зорилт тавиад явж байна. Цаашид нүүрсийг түүхийгээр бус эцсийн бүтээгдэхүүн болгож гаргана. 

Дэлхийн дулаарлын эсрэг хувь нэмэр оруулах боломжтой ямар бүтээгдэхүүнийг зөвшөөрч байна. Тэр хэлбэр рүү бид зоригтойгоор алхаж орно. Монгол Улсын нийт нүүрсний нөөц 173.3 тэрбум тонн. Үүнийг бүгдийг ашиглах шаардлага байхгүй. Гэхдээ улс орны хөгжлийн түвшинд зохистой хэмжээгээр ашиглах ёстой.

“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэн говийн бүсэд 84.4 сая мод тарина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр дэлхийн удирдагчдын дээд түвшний “СОР-26 чуулган” уулзалтан дээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улс ”Тэрбум мод” тарих амлалт өгсөн. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК говийн бүсэд 84.4 сая, хуурай хээрийн бүсэд 20.6 сая, Ойт хээрийн бүсэд 75 сая мод тарих юм байна. Говьд мод тарих, модыг амьдруулах маш хүнд гэдгийг ойлгож байна. Эхний ээлжинд говьд 10-20 га талбайд усны болон үрсэлгээний орчин үеийн дэвшилтэт лаборатори, мөн агропаркуудыг хийхээр төлөвлөсөн. 2023 оны тавдугаар сард олон нийтэд үр дүнгээ танилцуулна.

Бидний хувьд хүлэмжийн хийг ялгарууллыг багасгана, 5S хөтөлбөрийг нэгдлийн хэмжээнд санаачлан үүрэг болгон зохион байгуулна, “Net zero by 2060” алхмыг зоригтой хийнэ. Одоо бид түүхий нүүрс хэрэглэж буй нь дэлхийн дулаарлын эсрэг үйл ажиллагаа явуулж буй хэлбэр гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Эхний ээлжинд нүүрсэн дээр тулгуурласан хөрөнгө оруулалтыг босгоно. Үүний дараа хөрөнгө оруулалтаараа дамжуулан дэд бүтэц аж үйлдвэрүүдийг байгуулна. Аж үйлдвэрүүдээрээ дамжин метан хий болон уран атомын энергийн эрчим хүч рүү шилжинэ. Энэ бүхнийг бүтээхэд бидэнд 60 жилийн хугацаа хэрэгтэй. Эхний 15-25 жил нүүрсэн дээрээ тулгуурлаж явахаас өөр аргагүй гэлээ

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

iregn
2 сарын өмнө
66.181.186.208

radio stanza 29 29 orod riedeh de. neg uda barag uhjial poldulad.ododo adilahn hutga shagad alna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.