СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-09-25

Эрт илрүүлгээр 6-17 насны хүүхдүүдээс хорт хавдрын 45 сэжигтэй тохиолдол илэрчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоо эхэлсэн.

2022 оны тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар тус үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 320.795 хүн хамрагдсанаас 142.465 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 178.330 буюу 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна.

Хүүхдийн өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос хорт хавдрын 62 тохиолдол бүртгэгдсэнээс

  • 0-5 насны хүүхдүүд 17,
  • 6-17 насны хүүхдүүдэд 45 сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Түүнчлэн

  • 31-45 насныхны дунд ходоодны өмөн 38.5 хувь,
  • хөхний өмөн 19.2 хувь,
  • элэг болон элгэн дэх цөсний өмөн 27.9 хувийг эзэлж байна.

Харин 61-ээс дээш насны ангилалд хорт хавдрын 92 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 38 хувь, ходоодны өмөн 31.5 хувь, улаан хоолойн өмөн 9.8 хувийг эзэлжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.