СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүхээс оргосон сэжигтэн цагдан хорих байранд учир битүүлгээр нас баржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу олны нэрлэж заншсанаар Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн энэ сарын 22-ны 19.00 цагийн үед учир битүүлгээр нас баржээ.

Дээрх сумд оршин суудаг 36 настай У гэх залуу шүүхээр хэргийг нь хэлэлцэх гэж байх үед оргосон юм байна. Тиймээс шүүхээс түүнийг цагдан хорих захирамж гаргаж, дээрх хорих ангид хүргэн саатуулсан аж.

Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангиас наймдугаар сарын 29-нд Б.Баянбаатар гэх 29 настай хүмүүжигч оргосон. Түүнийг есдүгээр сарын 2-ны 09.30 цагийн үед Мандал сумын нутаг, Нурамт гэх газраас цагдаагийн ажилтнууд олж саатуулсан юм. Хулгайн хэрэгт ял шийтгүүлсэн тэрбээр замаасаа айлаас морь хулгайлж унасан нь ч мөрдөн байцаалтаар тогтоогдсон.

Хорих ангиудаас хүмүүжигч нар оргосон асуудлыг ШШГЕГ-ын удирдлага хэлэлцэж байхтай зэрэгцээд цагдан хоригдсон хүн учир битүүлгээр нас барсныг тус газрын удирдлага анхааралдаа авсан биз ээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.71

Бэлэгийн бэлэгдийн Генерал одоо ажилаа өгнө байгаа таны удирдаж байгаа салбар мөн ч олон алдаа завхрал гарах юм та ч шигдээд л байх юм мэргэжилийн бус гэдэг юм л энэ дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.