Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Түүхэн өдрийг дурсаж, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.

Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуу (өнөөгийн Увс аймгийн Давст сум)-нд 1916 оны есдүгээр сарын 17-нд төржээ. 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж, амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. 

Цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэх үеэр ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан "Монгол улсын их бүтээн байгуулалтын цаг үед улс орноо удирдан манлайлсан эрхэм хүмүүсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн, хүний эрхийг дээдэлсэн, иргэнийхээ төлөө нийгмийг бүрдүүлэх нь өнөө цагийн бидний үүрэг билээ" хэмээжээ. 

307159888 624157279116283 6201371284530977129 n

307534233 624157289116282 2338055210080573514 n

307264525 624157179116293 8500195130199497999 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.