Яармагийн таван хороог бүрэн камержуулжээ
Хан-Уул дүүргийн Яармагийн таван хорооны нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг бүрэн камержуулжээ. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, бууруулах , урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хороодын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 116 ширхэг телекамерыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинээр суурилуулж ашиглалтанд оруулсан байна. Цаашид гэр хорооллын хороодын гудамж, зам талбайг бүрэн камержуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.