УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: “Нью даун таун” ХХК-д миний хамаарал огтоос байхгүй
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг цахим сүлжээгээр УЕП М.Энх-Амгалангийн дүү, "А" зэрэглэлийн бүсэд 10 га газартай хэмээн мэдээлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийн цахим сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:
-Намайг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан, хотын “А” зэрэглэлийн бүсэд 10га газартай “Нью даун таун” ХХК-ийн долоон хувьцаа эзэмшигчийн нэг гэж жиргээнд бичжээ.
- Надад Энх-Амгалан гэж төрсөн ах байхгүй.
- Би хотын “А” зэрэглэлийн бүсэд 10га газаргүй.
- “Нью даун таун” ХХК гэж компанид миний хамаарал огтоос байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Элдэв янзын гүтгэлэг, сөрөг дайралтууд удаа дараа ирсэн учраас тайлбар бичлээ. Ядаж овог, нэр зөв бичиж, ялгаж салгаж сурчхаад харлуулаарай. Иргэд та бүхэн ийм төрлийн хуурамч, улаан цайм гүтгэсэн мэдээлэлд бүү итгээрэй гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.