Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн 22 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Узбекстан улсын Самаркан хотод энэ сарын 15-16-ны өдрүүдэд болно.  

Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно. Энэ үеэр БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа нүүрсний экспортын асуудлыг хөндөнө гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.