Шинэ Зеландад амны хаалт, вакцины шаардлагыг цуцалжээ
Шинэ Зеланд улсад амны хаалт, вакцины шаардлага зэрэг коронавирусийн үеийн ихэнх хязгаарлалтыг цуцалсныг Ерөнхий сайд Жасинда Ардерн зарлажээ.
Цар тахлын оргил үед дэлхийн хамгийн чанга хатуу дүрэм журамтай улсуудын нэг байсан Шинэ Зеланд нь одоо Австрали болон Европын орнуудын жишгээр бараг бүх хязгаарлалтаа сулруулаад байгаа юм. Ингэснээр тус улсын иргэд олон нийтийн газар амны хаалт зүүх шаардлагагүй болох ба хоёр долоо хоногийн дараа вакцины мандатыг цуцлах гэнэ.
Харин эрүүл мэндийн байгууллагуудад амны хаалтыг заавал зүүх бөгөөд халдвартай хүмүүсийг тусгаарлах хугацааг долоо хоног хэвээр үлдээсэн байна. Түүнчлэн тус улсад ирж буй зорчигчдоос вакцины гэрчилгээ шаардахгүй бөгөөд хилээр нэвтэрснийхээ дараа шинжилгээ өгөх ч шаардлагагүй болжээ.
Шинэ Зеландын Засгийн газрын чухалчилж үздэг гол үзүүлэлт болох эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүд болон халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн долоо хоногт огцом буурснаар цар тахлыг даван туулсан гэж үзэн, дүрэм журмыг цуцлахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.