В.Путин: "ОХУ газрын тос, байгалийн хийгээ алдагдалтайгаар нийлүүлэхгүй"

ОХУ гэрээгээ биелүүлэх боловч газрын тос, байгалийн хий, нүүрсээ алдагдалтайгаар нийлүүлэхгүй гэж Ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн VII чуулганы үеэр мэдэгджээ.

Оросын эрчим хүчний нийлүүлэлтэд үнийн дээд хязгаар тогтоох тухай Барууны орнуудын гаргасан саналыг буруушаасан ноён Путин "Ханган нийлүүлэлтийн гэрээ, гэрээний үүрэг гэж бий. Гэхдээ гэрээнд харшлах улс төрийн шийдвэр гаргавал бид ч үүргээ биелүүлэхгүй. Тэдний шийдвэр манай улсын ашиг сонирхолд харшлах юм бол бид юу ч нийлүүлэхгүй. Үнийн дээд хязгаар тогтоох шийдэл бол тэнэглэл. Үүнийг хэрэгжүүлэх гэж оролдсон хүмүүст сайн зүйл авчрахгүй" хэмээсэн байна.

90e603c09f744473629241d7cc48ffa6

Гэхдээ түүний энэхүү мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Европын Холбооны гүйцэтгэх байгууллага ОХУ-ын байгалийн хийн үнийг хязгаарлах саналыг албан ёсоор дэвшүүлсэн бөгөөд "Путины харгис дайныг санхүүжүүлж буй Оросын орлогыг бид танах ёстой" гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен тэмдэглэжээ.

Тэгвэл "Их долоо" бүлэг Оросын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоохоор шийдвэрлэснээ өнгөрсөн долоо хоногт зарласан бөгөөд уг арга хэмжээ нь Москвагийн орлого болон Барууны орнуудын инфляцыг бууруулна гэж үзэж байна.

ОХУ-ын цэргийн хүчин Украинд түрэмгийлснээс хойш дэлхий даяар эрчим хүчний үнэ өсөж, Европын Холбооны 27 орон хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон билээ. Финландын судлаачдыг тооцоолсноор,  байна.

Эх сурвалж: TASS, BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.